Login form

News calendar

«  September 2008  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Site friends

Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code dulguuns Photobucket

Our poll

Оцените мой сайт
Total of answers: 31



Total online: 2
Guests: 2
Users: 0


Thursday, 2024-11-28, 7:56 PM
Welcome Guest | RSS
Монгол хөөрөг
Main | Registration | Login
Main » 2008 » September » 2 » Youtube-ийн оффисийн шийдэл ба түүх (13 фото)
Youtube-ийн оффисийн шийдэл ба түүх (13 фото)
3:44 AM

Photobucket Хорь гаруй насны гурван залуу болох Steve Chen, Chad Hurley болон Jawed Karim нар нэгдэж бидний сайн мэдэх нэрд гарсан нэгэн гайхалтай вэбсайтыг бүтээжээ. Тэд эхэндээ бүтээлээ өөрсдөө ч ойлгоогүй боловч одоо энэ вэбсайт дэлхийн өнцөг булан бүрийн интернэтээр аялагчидтай хэзээний танил болж чадсан төдийгүй өнөөдрийн байдлаар вэбсайтын үзүүлэлт чансааны илэрхийлэл болсон YouTube.com сайт бөгөөд энэ сайтын үйл ажиллагааг явуулдаг халуун цэг болох оффисийн фото зургууд, анх яаж үүссэн талаар сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. Youtube-ийн түүхээс. Тэд бол хорь гаран насны гурван залуу болох Steve Chen, Chad Hurley болон Jawed Karim нар юм. 2004 онд Silicon Valley-д нэгэн оройн хоолны үдэшлэг дээр мань гурав цуглаж суугаад найз нартайгаа онлайнаар фото зураг солилцоход асар амархан ч видео солилцоход хэр өвчин болдог тухай ярилцаж байжээ. Тэгээд л тэд ямар нэгэн юм хийсэн нь энэ. Тэд хамтдаа ямар ч форматтай видеог ямар ч браузертай компьютер дээр тоглох энгийн замыг хакердан олжээ. Дараа нь тэд онлайн видео тосгон бий болгож, хэн дуртай нь видео бичлэгээ оруулж, бас бусдынхыг үзэн, санал сэтгэгдлээ бичиж байх, хайж олох, хоорондоо хуваалцаж байх вэбсайт бүтээсэн байна. Хэдийгээр тэд энэхүү вэбсайтыг бүтээсэн боловч үнэндээ өөрсдөө ч ойлгохгүй байлаа. Тэд хүмүүс аялалынхаа видеог бусадтай хуваалцах сайт нээлээ хэмээн боджээ. Тэд хүмүүс магадгүй eBay дээр тавих зүйлээ сурталчилж болох юм хэмээн боджээ. Тэдэнд ямар ч ил далд санаа байсангүй. Гэтэл тэд өөр өнцгөөс харсан цоо шинэ портал нээжээ. YouTube-ыг харсан даруйдаа хэрэглэгч нар харин бүтээгч нараас нь олзолжээ. Гэрийнхээ видео бичлэгийг оруулахаасаа илүү хэрэглэгч нар өөрсдийнхөө бүтээсэн шог гараа, согтуу хөлчүү явдлууд, snowboarding-ын осол зэрэг элдэв төрлийн бичлэгүүдийг оруулж эхэлжээ. Тэд байшингынхаа ард хийсэн шинжлэх ухааны туршилтууд, төрөх өрөөний бичлэг, соло гитар тоглож байгаа зэрэг зүсэн зүйлийн бичлэгүүд оруулж эхэллээ. Тэд Шинэ Орлеанд болсон хэрэг явдлыг харуулсан бичлэгүүд, Багдадын дайны явдлыг аль аль талаас нь харуулсан бичлэгүүдийг оруулж эхэллээ. Тэд бейсмэнтдээ ороод, хамгийн ичмээр, хэн ч мэдэхгүй байсан нууцуудаа хүртэл ярьсан бичлэгүүдээрээ дүүргэлээ. YouTube бизнесын ямар ч төлөвлөгөө байхгүй байсан ч ганцаардсан, дарамтад орсон Америкчуудыг ил гаргаж иржээ. YouTube бүтээгч залуучууд гурван зүйлийн уулзварыг холбож өгчээ. Нэгдүгээрт, Видео бүтээгдэхүүнийг хямд төсөр камераар авч, хэрэглэхэд амар програмаар монтажилдаг болсон явдал. Хоёрдугаарт, нийгмийн хувьсгал нь Web 2.0-ыг түлхэж өгсөн. MySpace, Wikipedia, Flickr, Digg зэрэг сайтууд нь энэхүү хувьсгалыг өдөөж өгсөн бөгөөд хоорондоо мэдээлэл солилцох, танилцах өргөн боломжийг олгож өгсөн. Гуравдахь хувьсгал нь соёлынх юм. Хэрэглэгч нар мэдээллийн гол хэрэгслүүдийг хүлээсээр тэвчээрээ баржээ. Дээрээс доошоо мэдээлдэг соёл буюу дэлхий дахинд юу болж байгаа талаар ихэд мэддэг юм шиг ярих хүмүүсийн дэмий юмыг амандаа багтахгүй болтол бурдаг үе нь аль хэдийнээ үеэ өнгөрөөжээ. Хүмүүс Ирак, Ливан, Дарфур зэрэг газруудад юу болж байгаа талаар шүүлтүүрээр ороогүй, үнэн мэдээллийг тэнд түр хугацаагаар очсон сэтгүүлч нарын амнаас бус харин тэнд байлдаж байгаа, амьдарч байгаа, тэнд амиа алдаж байгаа хүмүүсээс сонсохыг хүсч байна. Видеонууд нь тийм цэвэр бичлэгтэй биш ч гэсэн хамгийн гол нь үнэн юм. Нээгдээд жил хүрэхгүйн хугацаанд YouTube нь мэдээллийн аварга болжээ. Өнгөрсөн сард 30 хүнтэй тус компани нь Калифорны San Mateo хотын пиццаны газрын дээр байрлах оффисоо солин ойролцоох San Bruno хотын оффист нүүжээ. Hurley, Chen хоёр компаниа Google-д $1.65 миллиард доллараар заржээ. YouTube нь Napster биш юм. Энэ нь NBC, CBS, Universal Music, Sony BMG болон Warner Music компаниудтай аль хэдийн хамтын ажиллагааны гэрээ байгуулаад амжжээ. Учир нь ганцхан энэ сайт дээр л хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүний рекламан дээр санаатайгаар даран үздэг билээ. Жишээ нь Ronaldinho-гийн гайхамшигтайгаар бөмбөгөөр тоглож байгаа Nike-гийн реклам байна. Хэрэв YouTube-ээс мөнгө саахгүй юм бол, та буруу эдийн засагт байна гэсэн үг. Youtube-ийн оффис Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket
Views: 2351 | Added by: gartaammongol | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Copyright MyCorp © 2024