Login form

News calendar

«  September 2008  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Site friends

Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code dulguuns Photobucket

Our poll

Оцените мой сайт
Total of answers: 31



Total online: 3
Guests: 3
Users: 0


Thursday, 2024-11-28, 7:37 PM
Welcome Guest | RSS
Монгол хөөрөг
Main | Registration | Login
Main » 2008 » September » 2 » Ёкозүнагийн дохёоири ёслол (10 фото)
Ёкозүнагийн дохёоири ёслол (10 фото)
4:38 AM
Photobucket

Монгол башё сайхан болж өндөрлөлөө. Монгол бөхчүүд маань эх орон эгэл түмнийхээ өмнө олон зуун жилийн түүхтэй Японы том уламжлалыг маш гайхамшигтайгаар үзүүлэн таниулсан. Түүгээр ч үл барам Монгол башёгийн 2 өдрийн барилдаанд хоёр ёкозүна маань хоёулаа түрүүлж Асашёорюү аварга маань үнэмлэхүй аваргаар тодорлоо. Гарамгай барилдаан, уран барилдаан, дайчин барилдааны шагналуудыг Монголын бөхчүүд маань хүртэж элгэн садан олон түмнээ баярлуулсан. Энэ удаад та бүхэндээ Японы сүмогийн Ёкозүнагийн дохёоири ёслолын талаар болон Монгол аваргуудынхаа талаарх мэдээллийг хүргэе гэж бодсон юм.

 Photobucket

Асашёорюү Акинори Сүмогийн түүхэнд 68 дахь Екозүнагаар тодорсон Асашёорюү Акинори нь Акэбоно, Мүсашимарү нарын дараа сүмогийн хамгийн дээд ёкозүна цолыг хүртсэн гадаадын гурав дахь хүн болсон билээ. Асашёорюү Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод Монголын нэрт бөх Долгорсүрэнгийн хүү болон төржээ. Монгол нэр нь Дагвадорж. Асашёорюүгийн аав, ах нар нь бүгд л Монгол үндэсний бөхөөр барилддаг, ах Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн аварга цолтой. Асашёорюү Дагвадорж 15 настайдаа Монгол үндэсний наадамд зодоглож, өсвөр үеийнхний барилдаанд түрүүлж байжээ. Япон Улсын Коочи мужийн Мэйтокү гижюкү хэмээх алдарт сургуулийн захирал багш дасгалжуулагчдын анхаарлыг татаж, хоёр зуу гаруй хүүхдүүдийн дотроос шалгаран, Мэйтокү гижюкү ахлах сургуулийн сүмогийн ангид суралцах болсон байна. Дараа нь Японы Сүмогийн Холбооны Такасаго дэвжээнд орж, ахлах сургуульд олж авсан бэлтгэл сургууль, авъяас чадвараа ашиглан, асар хурдтайгаар зиндаа ахисаар 1999 онд мэргэжлийн сүмод хөл тавьсан тэрбээр 2003 оны хавар ёкозүна хэмээх сүмогийн эрхэм дээд цолыг хүртжээ. Тэрбээр сүмогийн үндсэн тэмцээн болох хонбашёд нийт 22 удаа түрүүлээд байна.

Нэр: Долгорсүрэнгийн Дагвадорж

Дэвжээ: Такасаго

Төрсөн он, сар, өдөр: 1980 оны 9-р сарын 27

Төрсөн газар: Монгол Улс, Улаанбаатар хот

Биеийн өндөр: 185см

Биеийн жин: 152кг

Үндсэн мэх: Баруун золгооноос мэх хийх, түлхэх, цүппари


Photobucket


Хакүхо Шёо нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Монголын үндэсний бөхийн домогт аварга Ж. Мөнхбатын хүү болон төржээ. Монгол нэр нь Даваажаргал. Хакүхо Даваажаргалын аав Ж. Мөнхбат нь Монголын үндэсний баяр наадмаар 6 удаа түрүүлж байсан монголчуудын хүндэтгэлийг хүлээсэн аварга, 1968 оны зуны олимпийн наадмаас чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн спортын гавъяатан юм. Хакүхо Даваажаргалыг Монголын сүмочдын анхдагч Кёкүшюүзан Д. Батбаяр сүмогийн ертөнцөд хөтлөн оруулжээ. Мияагино дэвжээнд элссэн түүнийгөндөр амжилт гаргана гэдэгт олон хүн эргэлзэж байсан ч Хакүхо Даваажаргал багш дасгалжуулагчдынхаа сургаал заавраар хичээллэсээр биеийн жин нь ч, эрдэм мэх нь ахисаар 2007 оны 5-р сард ёкозүна цолонд хүрчээ. Сүмогийн 69 дахь Ёкозүна Хакүхо «япончуудын хайр талархлыг хүлээсэн их аварга болохын тулд цуцалтгүй хичээллэн, бие сэтгэл мэхээ чанаржуулан төгөлдүүржүүлэх болно» гэж ярьж байна. Тэрбээр одоо их сүмогийн тэмцээнд нийт 7 удаа түрүүлээд байна. Нутаг нэгт Ёкозүна Асашёорюүтэй 2008 оны 1-р сарын тэмцээний сүүлчийн өдөр уран мэх, хүч бярыг уралдуулан барилдсан үнэнхүү өрсөлдөөнт барилдааныг нь япончууд болон сүмо сонирхогч дэлхийн олон үндэстнүүд шимтэн үзсэн билээ.

Нэр: Мөнхбатын Даваажаргал

Дэвжээ:
Мияагино

Төрсөн он, сар, өдөр: 1985 оны 3-р сарын 11

Төрсөн газар: Монгол Улс, Улаанбаатар хот

Биеийн өндөр: 192см

Биеийн жин: 156кг

Үндсэн мэх: Баруун золгооноос мэх хийх, түлхэх

Ёкозүнагийн дохёоири ёслол

Ёкозүнагийн дохёоири ёслолын гол хэсэг нь хоёр хэлбэрээр хийгддэг. Нэг хэлбэр нь, баруун гараа цээжин тус газар бариад, зүүн гараа налуу байдалтайгаар урагш гарган дээшлүүлэх маягаар хийх хэлбэр. Энэ нь баруун гараараа хамгаалан барилдахыг, зүүн гараараа довтлон барилдахыг билгэдэн үзүүлж буй утгатай ёслол юм. Энэ хэлбэрийн ёслолыг 10 - р ёкозүна Үнрюү Хисакичи хийж байсан учир түүний нэрээр «үнрюү хэлбэрийн ёсолгоо» гэж нэрлэдэг. Хоёр дахь хэлбэрийн ёслолын үед ёкозүна нь хоёр гараа алдлан тэнийлгэж байгаад алгаа ташин үрнэ. Хоёр гараа алдлан тэнийлгэж байгаа нь ухралт буцалтгүй довтлон барилдахыг илэрхийлж байгаа юм. Энэ ёслогоог 11 - р ёкозүна Ширанүй Коэмон хийж гүйцэтгэж байсан учир түүний нэрээр «ширанүй хэлбэрийн ёслогоо» гэж нэрлэдэг байна. Энэ хоёр хэлбэрийн ёслогоонд бас нэгэн ялгаа бий. Энэ нь хөндлөн олсон бүсний зангилааны хэлбэр юм. Ширанүй хэлбэрийн ёслогоо хийж буй ёкозүнагийн олсон бүсийг нурууны ард нь зангидахдаа хоёр дугуй хэлбэр гарган зангиддаг байна. Энэ хоёр цагариг нь эрвээхэй мэт харагддаг. 68 дахь ёкозүна Асашёорюү нь үнрюү хэлбэрийн ёслогоог хийдэг бол 69 дахь ёкозүна Хакүхо ширанүй хэлбэрээр ёслолоо хийдэг байна. Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket
Views: 1485 | Added by: gartaammongol | Rating: 0.0/0 |
Total comments: 0
Name *:
Email *:
Code *:

Copyright MyCorp © 2024