Catalog categories

Мои статьи [45]

Login form

Site friends

Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code dulguuns Photobucket

Our poll

Оцените мой сайт
Total of answers: 31



Total online: 1
Guests: 1
Users: 0


Tuesday, 2024-03-19, 6:03 AM
Welcome Guest | RSS
Монгол хөөрөг
Main | Registration | Login
Каталог статей


Main » Articles

Total entries in catalog: 8
Shown entries: 1-8


Photobucket Photobucket Photobucket Photobucket Photobucket
Мои статьи | Views: 983 | Added by: gartaammongol | Date: 2008-09-17 | Comments (0)


Photobucket
Мои статьи | Views: 964 | Added by: gartaammongol | Date: 2008-09-06 | Comments (0)



Очир эрдэнэ буюу бриллиант, алмаазыг үнэт чулууны хаан хэмээн нэрлэдэг билээ. Энэ чулуу нь хамгийн хатуу, хамгийн ховор, хамгийн үнэтэй. Очир эрдэнэсийн тухай сайн, муу олон түүхийг хүн төрөлхтөн өгүүлж чадна. Хамгийн анхны очир алмаазыг Манай Эрний Өмнөх дөрвөн мянган жилийн тэртээ Энэтхэгээс олсон гэх. Дэлхийд алдартай очир эрдэнэс бүхэн өөрийн гэсэн түүх, өөрийн гэсэн нууцтай билээ. Photobucket “Кох-и-Нор” Энэхүү очир эрдэнийг XVIII зууны эхээр “Гэрлэн уул” хэмээн нэрлэжээ. Британийн хааны титмийн хамгийн том нь биш ч өөрийн түүхээрээ бүх цаг үеийн хамгийн их түүх домог бүхий чулуу нь юм. Лондоны Тауэред энэ очир эрдэнийг хуягласан шилэн дотор хадгалдаг аж. Энэтхэгээс гаралтай энэ үнэт эрдэнэсийг анх Ямуна голын эргээс дөнгөж төрсөн нэгэн нялх хөвгүүний хамт олсон гэдэг. Хөвгүүний духан дээрх очир эрдэнэ үзэсгэлэнтэйгээр гялалзан байсан нь “Кох-и-Нор” байж. Заан хариулагчийн охин нялх хүүг анх олоод ордонд хүргэж өгсөн байна. Энэ хүү хэнтэй ч адилгүй бөгөөд “Нар” бурханы хүү байсан гэдэг. Харин очир эрдэнийн цэвэр жин нь 600 карат байсан бөгөөд Шивы бурханы барималд гурав дахь нүд болгон суулгажээ. Энэ очир эрдэнийн тухай хамгийн анх 1304 онд бичиж үлдээсэн байх бөгөөд раджа Мальвыд харьяалагддаг байж. Дараа нь бүх л хоёр мянганы туршид хэний мэдэлд байсан нь тодорхойгүй байдаг. Зөвхөн 1526 онд түүнийг Их Моголын хаант улсыг үндэслэгч Бабурын эрдэнэсийн сангаас олж авчээ. Моголын хаадууд хоёр зуун жил хадгалсан бөгөөд 1739 онд Персийн хаан Надир –Шах Делийг байлдан дагуулах үедээ түүнийг булаан авчээ.Харин 1747 онд шахыг алуулсны дараа түүний өв залгамжлагч хүү нь эрүү шүүлтийг даалгүй нас барсан байна. Түүнээс хойш “ Кох-и-Нор” хэмээх энэ очир эрдэнэ олон эзний гар дамжсаар хамгийн сүүлд 1849 онд афганчуудын гараас англичууд хулгайлан авсан байна. Ост- Индийн компанийг үүсгэн байгуулсны 250 жилийн ойгоор Виктория хатан хаанд гардуулахаар Лондонгийн “Медеи” усан онгоцны буудалд өндөр харуул хамгаалалтын доор авчирсан гэдэг. 1851 онд түүнийг Болор ордонд олны нүдэн дээр хатан хаанд гардуулан өгчээ. Гэтэл энэтхэгийн домогт алмаазаас илүү бүүдгэр өнгөтэй байсан гэнэ. Хатан хаан Амстердамаас очир эрдэнэ засагч мэргэжилтнүүдийг урьж авчиран “Гэрлэн уулыг” засуулжээ. Түүний дараа жин нь 1008,93 карат болтлоо багассан гэнэ.


 Photobucket “Эврика” – Энэ очир эрдэнэсийг анх 1866 онд Өмнөд Африкаас олжээ. Түүний анхны жин нь 21,25 карат, харин хожим нь багассаар 10,73 карат болжээ. Энэ очир эрдэнийн тухай домогт өгүүлэхдээ, Эразм Якобс нэртэй нэгэн хүү Хоуптаун хотын захын Улбар шар голын эрэгт байдаг Де Калк ферм дээрээ гэр бүлийн хамт амьдардаг байжээ. Жаал хүү мал угаахад хэрэглэдэг саваа модыг голын эргээс хайж байгаад хайр чулуун дунд гялалзсан чулуу байхыг олж харжээ. Үнэхээр нүд татам үзэсгэлэнтэй чулуу байсан тул фермдээ авчирч эгч Луизадаа бэлэглэжээ. Ингэж Өмнөд Африкаас анхны очир алмааз олдсон түүхтэй бөгөөд хожим нь “Эврика” хэмээн нэрлэсэн байна. Капский мужийн захирагч 21,25 карат жинтэй эрдэнийн чулууг Лондонд хүргүүлж, 1868 оны Парижийн Бүх нийтийн үзэсгэлэн яармагт үзүүлжээ. Якобсын гэр бүл жирийн чулуу үнэгүй гэж хэлээд мөнгө авахаас татгалзсан гэдэг.


Photobucket «Санси» хэмээх очир эрдэнийн чулууны түүх маш бүрхэг. Учир нь хоёр түүнээс ч олон чулууны түүхтэй хутгалдаж аль нь үнэн бодит эсэх нь мэдэгдэхгүй болжээ. Энэ эрдэнэс нь бүйлс жимсний хэлбэртэй хоёр талдаа жижиг жижиг талсттай. Магадгүй энэ чулуу нь 1570 онд Константинополийн Оттоманы ордонд Францын элчин сайдаар сууж байсан де Сансигийнх байж магадгүй гэнэ. Тэрээр Гэгээн Яковын ордонд элчингээр суух үедээ хатан хаан Елизаветад худалдсан гэдэг. Хожим нь 1695 онд зуун жилийн дараа түүнийг Францын хаан Людовик XIV- т 625 мянган франк буюу одоогийн ханшаар 25 мянган фунтээр худалджээ. Харин 1791 онд «Санси» -гийн үнэ дариу хоёр дахин өссөн байсан ч 1792 оны наймдугаар сарын 17-ны өдөр хулгайд алдагдсан байна. Түүний жин 533 карат байж. Харин одоо түүний хэмжээ 60,40 карат болтлоо багассан гэдэг. "Өмнөд Африкийн од" 1869 онд Өмнөд Африкийн Хоуптаун хотод Боуи нэртэй нэгэн малчин 83,50 каратын жинтэй цэвэр очир алмааз олжээ. Тэр олсон чулуугаа түүнээс холгүй байсан Шалка Ван Найкеркын фермд авчирч. Фермийн эзэн түүнд 500 хонь, 10 үхэр, морио өгөхөөр амлажээ. Энэ очир эрдэнэ олдсоноор мянга мянган адал явдал хайгчдын дайралтад өртсөн гэх. Боүи малчны очир эрдэнийг “ Өмнөд Африкийн од” хэмээн нэрлэсэн бөгөөд засч янзалсны дараа 47,75 карат жинтэй болсон байна. 1974 онд түүнийг ”Кристис” дуудлага худалдаагаар оруулж 552 мянган ам. доллараар зарсан бөгөөд одоо Женевт байдаг аж.


 Photobucket "Куллинан" 1904 онд Томас Куллинан Өмнөд Африкийн Трансвааль мужид уурхай нээжээ. Гэтэл нэг жилийн дараа буюу 1905 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17 цагт түүний ажилчин дэлхийд хамгийн томд тооцогдох очир эрдэнийг олсон байна. Түүний урт нь 11 см, өргөн нь 5см харин өндөр нь 6 см, 621,20 грамм жинтэй байж. (3106 карат). Томас Куллинан энэ шидэт эрдэнэсээ өөрийн нэрээр нэрлэж, Засгийн газартаа худалджээ. Тухайн үеийн ханшаар 150 мянган ам.доллараар үнэлэгдсэн байна. Үнэндээ бол энэ очир эрдэнэс нь тухайн үеийн ханшаар бодоход 8 сая фунтээр үнэлэгдэх бөгөөд энэ нь 94 тонн алттай тэнцэх үнэ юм. Трансваалийн удирдлага түүнийг английн хаан Эдуарду VII-гийн төрсөн өдрөөр баяр ёслолын байдалтай гардуулан өгөх шийдвэр гаргажээ. Очир эрдэнийг тусгай усан онгоцоор, бүх л бүтэн арми шахуу цэргээр хамгаалуулан авчирсан гэх ч энэ нь дээрэмдлэгээс сэргийлсэн хуурамч жүжиг байсан гэх. Жинхэнэ очир эрдэнэ нь Англид жирийн шуудангийн цаасан хайрцгаар ирсэн байна. Английн хаан эхэндээ энэ бэлгийг огт үнэлээгүй бөгөөд жирийн л тунгалаг шилэнцэр байна хэмээн үл ойшоожээ. 1908 онд “Куллинан”-ыг алдартай чулуу засагч ах дүү Асскорыг урьж хийлгэхээр болжээ. Чулууг бутлахаас өмнө Йозеф Асскор бараг хагас жил бэлтгэл хийсэн гэх. Гэсэн ч нэг цохилтоор бутлах ёстой тэр агшинд Асскор зүрх алдан, өөрийн шавиараа хийлгэжээ. Шавийгаа чулууг бутлах үед тэрээр хэт догдолсноос болж ухаан алдан унасан ч шавь нь алдалгүй цохиж хувааж чадсан байна. Хуваасны дараа ер бусын тунгалаг хоёр том, долоон дунд зэрэг, 96 жижиг хэсэгт хуваагдсаныг дөрвөн жилийн туршид засч дуусгажээ. Хамгийн томыг нь лийр хэлбэртэй зассан нь 530,20 карат жинтэй болсон бөгөөд "Куллинан I" буюу "Африкийн том од” хэмээн нэрлэсэн байна. Өнөөдөр энэ нь дэлхийн хамгийн том очир алмааз бөгөөд Их Британийн хааны очирт таягийг чимэглэсэн байна. Харин 317,4 карат жинтэй, хоёр дахь том чулууг “Куллинан II” хэмээн нэрлэсэн бөгөөд британийн хааны титмийг чимэглэжээ. Харин бүр жижиг чулуунуудыг “Афоикийн жижиг однууд” хэмээн нэрлэсэн бөгөөд тэдгээрийг парламенттайгаа зөвлөлдсөнөөр Уэльсын гүнж, ирээдүйн хатан хаан Марийд бэлэглэхээр шийдвэр гаргажээ. Энэхүү чулуунуудыг гүнжид гурван жилийн өмнө засаагүй "Куллинан" –ыг Эдуард VII –д бэлэглэж байсан яг тэр газар Мальборо Хауст гардуулан өгсөн гэдэг.
Мои статьи | Views: 931 | Added by: gartaammongol | Date: 2008-09-03 | Comments (0)


Photobucket

Алмааз нь (эрдэс) тетраэдр байдлаар холбогдсон нүүрстөрөгчийн атомуудаас тогтох, нүүрстөрөгчийн нэгэн төрлийн аллотропи бөгөөд байгаль дахь хамгийн хатуу материал юм. Алмааз нь онцгой хатуулаг болон оптикийн тунгалаг шинжээрээ үйлдвэрлэл болон гоёл чимэглэлийн үнэт түүхий эд болно. Нийт Дэлхийн хэмжээнд жилд ойролцоогоор 9 тэрбум ам.доллараар үнэлэгдэх 130 сая карат буюу 26,000 кг байгалийн алмааз олборлодог, мөн 100,000 кг хиймэл алмаазыг лабораторийн нөхцөлд ургуулдаг байна.[1] Төв болон Өмнөд Африкийн орнууд нийт алмаазын 49%-ийг олборлодог бөгөөд, Канад, Энэтхэг, ОХУ, Бразил, болон Австрали зэрэг орнууд нилээдгүй хэмжэээний алмаазын нөөцтэй болно. Алмаазыг кимберлитийн хоолойноос олборлоно.
Мои статьи | Views: 940 | Added by: gartaammongol | Date: 2008-09-03 | Comments (0)


Photobucket За та минь ээ хар тамхи сурталчилж байна гэж ойлгов доо. Хамрын тамхи юм шүү дээ. Тамхилах ёсон бол эртний ёс бөгөөд энэ нь хүмүүсийн харилцааны нэг илэрхийлэл юм. Уулзаж байгаа хүмүүс мэнд мэдэнгээ тамхилах ба явахын өмнө мөн тамхилдаг. Хүнтэй тамхилахын өмнө өөрөө заавал өөрийн тамхинаасаа хүртэх ёстой. Учир нь би өөрөө хэргэлдэг учир ямар нэгэн буруу, зөрөө санаагүй гэдэг санааг илтгэх учиртай гэнэ. Хөөргөө заавал толгойг нь хагас сугалж өгнө. Энэ нь би таныг хүндэлж байна, ямар нэгэн буруу зөрүү санаагүй гэсний илэрхийлэл. Зарим газар хөөрөг зөрүүлж тамхилахдаа хөөргөө харшуулдагггүй гэдэг. Харин хөөрөгний толгойг сугалахгүй, эрхийгээр дарах, хөөргөө даалинтай нь тамхилах нь миний хувьд маш муу юм болсон шүү! гэж сануулах учиртай бөгөөд тухайн үед нь түүнийг нь ойлгосон болохоо илэрхийлж хариу адилхан барьдаг учиртай. Зарим газар өс санасан хүнтэйгээ ингэж тамхилдаг гэж үздэг.
Мои статьи | Views: 1083 | Added by: gartaammongol | Date: 2008-09-03 | Comments (0)

Богдын музейд байдаг богдын хөөрөгний даалинг дууриалгаж хийсэн даалингийн зургийг орууллаа. Уг нь богдын музейгээс эх даалингийн зургийг авах гэсэн боловч бүтсэнгүй. Сонирховол та нар очоод үзэж болно шүү дээ. Богдын даалин дээр байдаг алтан нар, мөнгөн сарнаас бусдыг энэ даалин дээр урлажээ. Даалингийн ар өвөрт 12 жилийн амьтадыг уул ус, үүл, модтой зүү ороох аргаар урлсасан. Даалингийн хоёр хормойг загасан нуруу оёдолоор оёсон. Энэ даалинг оёоход хагас жил зарцуулсан. Photobucket Photobucket Photobucket Photobucket
Мои статьи | Views: 2756 | Added by: gartaammongol | Date: 2008-09-03 | Comments (0)


Photobucket Хүн төрөлхтөн анх 16-17 дугаар зууны үед хамрын тамхи гээчийг бий болгожээ. Навчин болон хамрын тамхи 16-р зууны сvvлээр португал, испанийн далайчид, худалдаачид, шашны зvтгэлтнvvдээр дамжин Филипинээс эхлэн Японоор дамжин тус бvс нутагт тархсан гэж судлаачид vздэг. 17-р зуунд тэндээсээ зvvн хойд хятад, солонгос монгол руу тархсан гэж бичигдэх нь нь ч бий. Хятадууд хамрын тамхиа хийх савыг тєрєл бvрийн хэлбэр хийцтэйгээр хийх болж, vvндээ шил, шаазан гэх мэт тєрєл бvрийн материалуудыг ашиглан яваандаа урлаг, гоёл чимэглэл талаасаа их хєгжин дэлхий нийтээр Chinese snuff bottle гэсэн нэрээр мэдэгдэх болсон. Хятадын Гуанжоу, Бээжин, Шанду, Ляонин мужууд, Тvвд , Монголд хєєргийг хийж ихэд хэрэглэх болсон бєгєєд Тvвдэд янз бvрийн металлаар , Хятадын Ляонин мужид гартаамаар хийх нь их байжээ. Монголчуудын хувьд амар мэндээ мэдэн хєєрєг солилцон тамхилах ёс дээр үеэс бий болжээ.Хөөрөг нь хөгжлийнхөө явцад тухайн хүнийхээ зэрэг дэв, зиндааг тодорхойлдог хэрэгсэл болжээ. Монгол хєєрєг хийц загварын хувьд хятад юм уу бусад улсын хєєрєгнєєс ялгагдах онцлогтой болсон байдаг. Монгол хөөрөгийг үнэлэхэд түүний толгой, нуух, халбага, ухалт,хэлбэр, чулууны бүтэц, нас, хэн хэрэглэж байсан түүх зэрэг нь нэн чухал байдаг. Түүхэн хөгжлийн эхэн үед хөөрөг дугуй хэлбэртэй байсан нь аажимаар өөрчлөгдөж өнөөгийн хэлбэрт иржээ. Хөөргийг хийхдээ чулууг усан өрмөөр засч хийдэг. Тиймээс чулууг чулуу биш ус дийлдэг гэсэн үг гарсан болов уу. Монголчууд єєрийн нутагт байдаг хагас vнэт, гоёл чимэглэлийн чулуунуудыг хєєрєг хийхэд єргєн ашигласан байдаг. Yvнд чvнчигноров, гартаам, мана, хаш зэрэг олон тєрлийн чулуунууд орох бєгєєд сvvлийн vед манайд байдаггvй чулууг авчруулан хєєрєг хийлгэх болсон байна.
Гартаам мана Photobucket Баячууд цагаан өнгийн хөөргөөр гоёсон хэвээр байна. Хаш хөөрөг бусад үнэт чулуунаас хатуулгаараа илүү. Мөн байгаль дээрээс тэр бүр томоороо нь олборлох нь ховор. Байлаа ч хөөрөг хийх хэмжээнийх нь тун бага. Тиймээс өнгө сайтай, хатуулаг чанараараа, ховор нандин байдгийнхаа хувьд үнэтэй. Хаш эдэлдэг хүний яс хугарч бэртдэггүй гэж ярьдаг.

Шүрэн хөөрөг

Хаштай адил үнэтэйд тооцогдох хөөрөг бол шүрэн хөөрөг. Шүрээр голдуу сийлбэртэй хөөрөг хийдэг байжээ. Шүрэн хөөргийг голдуу эмэгтэйчүүд барьдаг байжээ. Шүрэн эдлэл хэрэглэдэг хүний бамбай өвчилдөггүй юм байна.

Мана хөөрөг

Мана чулууны хувьд олдоц ихтэй. Энэ утгаараа ч тэр үү ийм хөөргийг жирийн иргэд илүүтэй барьдаг. Манан хөөргийг барьдаг хүн хэзээ ч саа өвчин тусдаггүй гэж ярьдаг. Саа өвчин тусч ам, нүүр нь муруйсан хүн гартаам хөөргөөр нүүрээ зөөлөн үрсээр эдгэсэн тохиолдол байдаг байна.

Чүнчигноров хөөрөг

Чүнчигноровыг монголчууд доржплам гэж нэрлэх нь бий. Хүний биед үүссэн элдэв яр, шархыг чүнчигноровоор үрж эдгээдэг домтой. Хуучны улсуудын хэлсэнээр мэдрэлийн цочмог өвчинөөс үүссэн могой яр, сум яр өвчин эмчлэгдэхгүй үхэх тохиолдол гарч байжээ. Энэ үед жинхэнэ сайн чанарын чүнчигноров хөөргөөр эмчилдэг аж.

Сүүжин хөөрөг

Гаднаас нь харахад шилтэй адил тунгалаг өнгөтэй энэ хөөргийг дотор сүүж, үстэй сүүж, манатай сүүжин хэмээн олон ангилдаг байжээ. Энэ хөөргийг барьсан хүн хөөргөөрөө нүдээ илвэл нүдний хараа сайжирдаг гэж ярьдаг.
Мои статьи | Views: 915 | Added by: gartaammongol | Date: 2008-09-03 | Comments (0)


Copyright MyCorp © 2024