Login form

Site friends

Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code Sample Flash Music Player Embed Code dulguuns Photobucket

Our poll

Оцените мой сайт
Total of answers: 31




Thursday, 2024-11-28, 5:54 PM
Welcome Guest | RSS
Монгол хөөрөг
Main | Registration | Login
ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ МӨЧИД - Форум


[ New messages · Members · Forum rules · Search · RSS ]
  • Page 1 of 1
  • 1
ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ МӨЧИД
gartaammongolDate: Tuesday, 2008-11-25, 2:58 AM | Message # 1
Admin
Group: Administrators
Messages: 1
Reputation: 0
Status: Offline
ХӨӨРӨГ ЗӨРҮҮЛЭХ МӨЧИД

Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?
Сайхаан та сайхан намаржиж байна уу.
Ойрд ийм сайхан амар мэнд ирсэн мэндчилгээ сонсоогүй удсан надад их л сонин содон сайхан санагдсан мэндчилгээний эзнийг Отгоо гэдэг аж. Тэрээр Индиана мужийн Жефферсонвилл хотод амьдардаг .
Мэнд амар мэдэнгээ Отгоо надтай хөөрөг гарган тамхилангаа яриа дэлгэлээ.
Өөрийг чинь хөөрөгний хоббитой гэж сонссон
Тиймээ. Өөрийнхөө хийж байсан ажил мэргэжлийнхээ дагуу ч гэх юм уу, хөөрөг болон чулуун эдлэл янз бүрийн юм сонирхдог юм.
Одоо хичнээн хөөрөгтэй болоод байна
200- аад болж байна.
Тэгэхээр зөвхөн хөөрөг цуглуулаад л байдаг хэрэг үү
Цуглуулахаас гадна, санаанд таарсан хөөрөг худалдаж аваад түүндээ тохирсон толгой нуух, халбага, гоёл хийдэг.
Юугаар хийх үү
Алт , мөнгө гууль, яс за ер нь янз бүрийн материалаар хийнэ дээ.
Хөөрөгний талаар жаахан хууч хөөрөхгүй юу
Нэг домог байдаг юмаа. Хаа газрын юм бэ дээ хоёр хаан дайтахаар болж уулзаж л дээ. Гэтэл нэг хаан нь уулзсаны тэмдэг болгож хөөрөг гаргаж тамхилжээ. Гэтэл нөгөө хаана нь хөөргийг их л сонирхож яриа хөөрөө дэлгэсээр нөгөө хоёр хаан эв гаваа олж дайтахаа больсон юм гэнэ лээ. Ер нь хөөрөг солилцчихоод дараа нь барилцаад авна гэж байхгүй байхаа.
Урдын цагт хурдан морь, хурц хутга, сайхан хөөрөг, эмээл эр хүний чимэг байсан. Одоо үед нөгөө унадаг морь нь ч хаа байхав, хутга зүүгээд явалтай биш, морьгүй хүн юун эмээл... Орчиндоо тохирохоор нь хөөрөг их сонирхох болж дээ. Хөөрөг анх үүсэхдээ Америкийн индианчуудаас үүсэлтэй юм билээ. Колумбаас өмнө Америкийг хятадууд нээсэн гэсэн яриа байдаг шүү дээ. Хятадаар дамжин, торгоны замаар тархаж Араб болон Европ. Азийн орнуудад тархсан түүхтэй юм билээ. Манай Монголд 16 дугаар зууны үеэс хөөрөг дэлгэрсэн байхаа. Шарын шашинтай хамт орж ирсэн болов уу гэж боддог. Дээхэн үедээ язгууртны тансаг хэрэглээ байсан бол сүүүлдээ өргөн тархаж, хэрэглээний хэлбэрээ олжээ. Одоо ч манай олигархууд бие биендээ баярхаж, гангарч үнэтэй сайхан хөөрөг хэрэглэж л байна шүү дээ.
Хөөрөг өөрөө түүх юм. Эдэлж хэрэглэж байсан эзэн хийгээд хөөргийг хийсэн чулуу, дамжиж ирсэн гээд түүхийн нарийн улбааг өөртөө шингээсэн байдаг.
Хөөргийг зөвхөн чулуугаар л хийдэг үү
Үгүй ээ. Алт мөнгө, шил, яс, зэс гууль гээд олон түүхий эдээр хийдэг. Юу гаар хийгээгүй гэдгийг харин бодож олоход хэцүү байхаа. Харин чулуу бол дахин давтагдахгүйгээр байгал дээр байдгаараа онцлог байдаг. Чулууны онцлог байдалаас хүмүүс өөрийн жил ус мэнгэндээ тохирсон ээлтэй чулууг биедээ авж явах үүднээс нэгд хэрэглээ хоёрт зан заншил, гуравт сүжиг талаасаа чулуун хөөргийг өргөн хэрэглэдэг.
Өөрийн чинь цуглуулгад ямар ямар хөөрөгнүүд байна вэ
Мана, хаш, яс, шаазан, шилэн хөөрөг бий.
Таны хөөргүүдийг харахад манан хөөрөг нилээд бий гэлээ. Маныг зөвхөн хар л өнгөтэй байдаг гэж бодсон юм. Дуунд хүртэл халтар манан хөөрөг гээд л ..

Мана гэдэг чулууны ерөнхий нэр. Мана дотроо гартаам мана, халтар мана, чоно мана, өрөмт мана гээд л … чулууныхаа хэлбэр хийц өнгө зүсээрээ олон янз.

Хөөргийг дагалдаад хамрын тамхи гэдэг ойлголт хамтдаа явах нь гарцаагүй. Энд хөөрөг гаргаад тамхилбал нөгөө хар тамхи хэрэглэлээ гээд бөөн юм болох юм биш биз дээ
Харин ч амны тамхинаас хамрын тамхи хор багатай, бас энд Араб, Хятад, Энэтхэг, Герман гээд олон орны хамрын тамхи зардаг юм билээ. Хэрэглэгч байгаа болоод л зарж байгаа хэрэг шүү дээ.

Та үзэсгэлэн худалдаа гаргана гэж байна. Энэ талаараа тодруулахгүй юу
Энэ санааг надаас хөөрөг авч янзлуулсан хүмүүс хэлсэн юм аа. Тэгээд л хүмүүст сонирхуулах, үзүүлэх, худалдах зорилготой байна даа. Хобби маань яваандаа бизнес болоод байна даа. Цагийн өнгө гэх үү дээ.
Вэб сайт нээсэн гэж сонссон
Тиймээ хэрэв та хөөрөгний талаар сонирхож байгаа бол миний нээсэн …..

Сайтаар зочлоорой.
Өө тийм танай сонинг бид байнга уншдаг. Их мэдээлэл өгдөг шүү. Цаашид улам олон уншигчидтай, өгөөжтэй байхыг ерөөе.
Ярилцсан Гэрэл.

ЭР ХҮНИЙ НҮНЖИГ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОЁЛ, ЭВ ЭЕТЭЙ УУЛЗАХЫН ЭХНИЙ ТАНИХ ТЭМДЭГ, ЭД ӨЛГИЙН НЭГЭН ГАЙХАМШИГ ХӨӨРӨГНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА
ЗӨВХӨН ТАНД

 
  • Page 1 of 1
  • 1
Search:


Copyright MyCorp © 2024